Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур +5…+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 01, 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 04-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө 0...-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 03-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Ус сувгийн дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 162.5 км, ангийн байрлалаас баруун хойд 2.5 км/ байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 08:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х5 метрийн хэмжээтэй блокон байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хашаанд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд хураалттай аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэ-Толгой" 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Согоот" 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд задгай 2.1 тн орчим өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 11 дүгээр багт хашаанд өвс шатаж байсан гэсэн дуудлагыг 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход “NORTH BENZ” загварын ачааны автомашины тэвшинд хаягдал өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар баг “Жоншны 15 дугаар талбай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 185 км/ чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 17:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд хураалгаатай байсан 300 боодол /2 тонн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд ил задгай хураасан эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт шар өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 00:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 40х20 метрийн хэмжээтэй эзэнгүй айлын хашаанд өнжмөл шар өвс, 1х2 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 03:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны 2х2 хэмжээтэй хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/03/31Шинэ мэдээ
Харин Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар аймгийн Онцгой байдылн газрын алба хаагчид ажиллаж байна.
2025/03/31Шинэ мэдээ
Мөн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээний хүрээнд шилдгүүдээ шалгаруулж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
2025/03/31Шинэ мэдээ
Цаашид төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.