Харилцан ажиллагааг жигдрүүлж, хамтран ажиллах уялдаа холбоог тодотголоо

A- A A+

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээргэ муудаж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байгаа учраас Мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд бодит нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, мэдээ мэдээлэл солилцох, бусад яам агентлагтай харилцан ажиллагааг зохион байгуулах штабын дадлагыг хийж, харилцан ажиллагаагаа жигдрүүлсэн юм.

Мөн цагийн байдлын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд Орхон, Ховд, Дорноговь, Булган аймагт малын гоц халдварт өвчний үеийн дууриалган үзүүлэх дадлага хийлээ. 

Ингэснээр улсын хэмжээнд Мал эмнэлгийн байгууллага хоорондын харилцан ажиллагаа тодорхой болж, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал дээшилж, ҮАБЗ, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын харилцан хамтын ажиллагааг тодотгосон гэдгээрээ онцлог байлаа. 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.