Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Сүхбаатар аймагт цас орж бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30, 31-нд Хэнтийн уулсаар, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар  зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны В1 давхарт хураалттай эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12-хүүхэд, 44-том хүн нийт 56 иргэнийг гарсан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин байна гэсэн дуудлагыг иргэн 16:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5х12 хэмжээтэй зуны байшингийн дээвэр хэсэг  шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 3х6 метрийн хэмжээтэй 2 давхар модон хийцтэй зоогийн газрын 1 давхарт байрладаг гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 11х5 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгэр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг хайрагдаж, залгаа 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нуурын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Хирвэстийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км/ Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “HONDA CR-V” загварын суудлын автомашин Хөвсгөл нуурын мөс цөмөрч /нуурын баруун  эргээс 20 метрийн зайтай, усны гүн нь 1 метр, мөсний зузаан 4 см/ живсэн байсныг 5 цаг ажиллан татан гаргаж, иргэн Г-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Эрт зарлан мэдээлэх, эртнээс авах арга хэмжээ ба оролцогч талууд” сэдэвт семинарт оролцоод ирлээ

  Монгол Улсаас оролцогчид хоёр салбар хэлэлцүүлэгт оролцож, 2023-2024 оны өвөл тохиолдсон зудын гамшиг, зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, үнэлгээнд оролцогч талууд, эрсдэлийн мэдээлэлд үндэслэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл танилцуулаа.

Нийслэлийн хүрээний улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Сургалтад 185, 179, 112 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр оролцож, амжилт хүслээ.

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтыг  04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

51-263581