Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймагт цас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -10...-15 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр: 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 5 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн хүрээний улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Сургалтад 185, 179, 112 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр оролцож, амжилт хүслээ.

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтыг  04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ

Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.

51-263581