Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Өмнөговь, Баянхонгор, Завхан аймгуудын нутгаар шороон шуургатай, Улаанбаатар хот, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин, 5 ханатай гэр, иргэн О-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 14х4 метрийн хэмжээтэй гараашын дээвэр, 20 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 100 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 03:25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, 14 дүгээр ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагдыг очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр, 25 метр урт хашаа, иргэн Д-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-гийн 3х6 метрийн хэмжээтэй гарааш, иргэн Б-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн "Цов" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн Э /30 настай, эмэгтэй/ 03.24-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.
Цас шаварт суусан: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид ажиллаж М-ийн “Приус-41” загварын автомашин цасанд суусан байсныг 22:22 цагт цаснаас татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/03/26Шинэ мэдээ
Сургалтад 185, 179, 112 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр оролцож, амжилт хүслээ.
2025/03/26Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтыг 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.
2025/03/26Шинэ мэдээ
Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.