Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгуудад цас, Баянхонгор, Дорноговь аймгийн зарим сумдад бороо орсон. Мөн Баянхонгор аймагт 16-20 м/с, Дархан-Уул аймагт 6-11 м/с, Дундговь аймагт 18-23 м/с, Өвөрхангай аймагт 10-18 м/с, Өмнөговь аймагт 20-24 м/с, Ховд аймагт 15-18 м/с тус тус хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход уг хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн эзэмшлийн "NISSAN Condor" загварын бага оврын ачааны автомашин, 230 боодол өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Өлзийтийн ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ амралтын газар шатаж байна гэсэн дуудлагыг 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын 19х15.6 метрийн хэмжээтэй хөөсөн фасадтай, блокон байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт нийтийн хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь аврах бүлгийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг "Хар чулуут" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 16:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй малын өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х10 метрийн хэмжээтэй байшингийн үүд, гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багийн "Хавцгайт" хорооллын хатуу хучилттай зам дээр автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн эзэмшлийн “Crown” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 2025 оны 03-р сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт иргэн Г-ийн 4 ханатай гэр 03.24-ний өдрийн 13:10 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурж, дотор нь хүн дарагдсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч очиход 4 ханатай гэр нурж, иргэн Г /51 настай, эмэгтэй/ гэр дотор дарагдсан байсныг гаргаж тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Иргэний биеийн байдал хэвийн.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээврийн хэсэг 03.24-ний өдрийн 16:00 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурсан тухай дуудлагыг 16:23 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 80х80 метрийн хэмжээтэй 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байсныг аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн хүрээний улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Сургалтад 185, 179, 112 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр оролцож, амжилт хүслээ.

ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтыг  04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ

Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.

51-263581