Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4...+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур 03.22-03.26-ыг хүртэл шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+5 градус дулаан, бусад нутгаар +2... -3 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Гал түймэр: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд эзэнгүй хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хоосон хашаанд 0.7 га талбайд шар өвс, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход авто худалдааны төвийн гадна 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.9 га талбайд шар өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 9х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын 3х4 метрийн хэмжээтэй өрөөний тааз, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд дээврээс гал гараад байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 33 иргэн /25 том хүн, 8 хүүхэд/-ийг гаргасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Хэцийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Орхон аймгийн төвөөс урд зүгт 18 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгин Хужирт сумын Уужим багийн “Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/ “Тээлийн-Ам” голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hino Ranger U-GD3HJAA” загварын ачааны автомашин голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй Элчин сайдын яамны байранд уулзалт хийж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан аэлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.