Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18,19-нд Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Сарлагийн саарын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 85 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ц /45 настай, эрэгтэй/-гийн “Advan” загварын суудлын автомашин /7 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/03/14Шинэ мэдээ
Хурлаар гамшиг, эрүүл мэндийн үйл ажиллагаанд хүргэлтийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд цус, эмнэлгийн анхан тусламжийн хэрэгслийг хүргэх үйл ажиллагаанд турших талаар санал солилцсон юм.
2025/03/14Шинэ мэдээ
Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 180 орчим удирдах албан бүрэлдэхүүн оролцож байгаа юм.
2025/03/14Онцгой байдлын цаг
“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.