Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3…-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 14-18-нд Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х70 метрийн хэмжээтэй авто худалдааны төвийн барилгын хана, дээврийн хэсэг, эд зүйл шатаж 21 ширхэг автомашин хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Чандмань багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход амбаарын зориулалтаар ашигладаг автомашины бүхээг, хураалттай эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х4 метрийн хэмжээтэй малын саравч, 2 тонн орчим задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 гаруй боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн "Уулын тал" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 90 км, сумын төвөөс урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:11 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн анги, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ерөөлт-3" ХХК-ийн нүүрсний уурхайн ажилчид, орон нутгийн иргэд ажиллан 16:30 цагт түймрийг цурамд оруулан, 17:15 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 150 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Удирдах бүрэлдэхүүн спортын гурван төрлөөр өрсөлдөж байна

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 180 орчим удирдах албан бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №189

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №188

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

51-263581