Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Орхон, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 03.13-аас 03.17-ныг хүртэл Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 50х70 метрийн хэмжээтэй сэндвичэн байшин шатаж байсныг 07:00 цагт тархалтыг зогсоож, 07:10 цагт бүрэн унтраалаа. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг  32 дугаар хороо “Хун” нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /27 настай, эрэгтэй/  “Toyota Chaser” загварын автомашинтай нуурын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч 2 метр гүн усанд живсэн байсныг ажиллаж татан гаргасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн “Нисэхийн тойрог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын  “Toyota Prius-30” загварын 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Удирдах бүрэлдэхүүн спортын гурван төрлөөр өрсөлдөж байна

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 180 орчим удирдах албан бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №189

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №188

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин,  Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

51-263581