Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний 164 фут (50 метр) урттай таван тулгуур өнөөдөр дараалан нурсаны улмаас 4 ажилчин амиа алдаж, 6 хүн хүнд бэртсэн гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Тодруулбал, орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр зайд орших Чонан хотын ойролцоо болсон байна. Тухайн үед хурдны замын хэсгүүдийг холбох гүүрийн барилгын ажил явагдаж байсан бөгөөд нурангийн үеэр кран ашиглан тулгуур багануудын дээгүүр хавтангуудыг холбох ажлыг хийж байжээ.
Онцгой байдлын аврах багийнхан нурангин дороос хохирогчдыг хайж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 92 нэгж техник, 170 орчим аврагчийг дайчлан ажиллуулж байна.
Эх сурвалж: https://english.news.cn/
2025/02/25
ПодкастЗочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор
2025/02/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/02/25
Шинэ мэдээ"ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ