Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хүйтний эрч суларч өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгар +4…-1 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-18-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 29х29 метрийн хэмжээтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт хашаа шатаад байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 01:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3 метр хашаа шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтраасан.
Баянзүрх дүүргийн 7 дүгээр хороонд орцоор дүүрэн утаа байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метр хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 49 иргэн /35 том хүн, 14 хүүхэд/-ийг гаргасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт яндангийн цонолт үүсэж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Баяндаваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Ssangyong Istana” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн байрны жижиг өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшингийн дээврээс гал гараад байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 179 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км/ 02.12-ны өдрийн 17:00:45 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн. 02.12-ны өдрийн 20:10 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/13Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/02/13Шинэ мэдээ
Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.
2025/02/13Шинэ мэдээ
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.