Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х8 метрийн хэмжээтэй үүдний хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны Дарь-Эхийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын хашаанд 2х3 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн ариун цэврийн өрөөний хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 03:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн тааз, урд талын хана шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/07
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/02/07
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/02/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ