Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймагт шороон шуурга, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цасан шуурга шуурсан. Улаанбаатар хот болон Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт бага зэргийн цас орсон салхи тогтуун. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -4…-9 градус, Алтайн өвөр говь, цас багатай газраар -9…-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ, хүйтний эрч чангарч -22…-24 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн шалны халаалт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Жалга“ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 167 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 40х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 10х8 метрийн хэмжээтэй цайны газрын 4х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн "Батын булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Аврах салбарын алба хаагчдыг очиход тус сумын Сайхан багийн “Борөндөрийн-Энгэр” гэдэг газраас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ийн “RX-450h” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Төв аймаг, Сэргэлэн сум Хөшиг багийн “Хогийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 6 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 03:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Сэргэлэн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/06Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/02/06Шинэ мэдээ
Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.
2025/02/06Шинэ мэдээ
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.