Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаао цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, -13…-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 02 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Халх голын сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Сивик” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өвөр-Угтаал багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь салбарын алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Овтландер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х4 метрийн хэмжээтэй зөөврийн чингэлэг шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Хөх давааны-Адаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь бүлэг, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х6 метрийн хэмжээтэй сендвичэн байшин шатаж байсныг ажиллаж  унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 10:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Ц-гийн 8х5 хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 15х15 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн тааз, хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10x12 метрийн хэмжээтэй байшин  шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан  багийн “Хавчлын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т , сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Ssangyong-Rехton” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан. 

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01.26-ны өдөр голын мөс рүү цөмөрч орсон гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг учраас хүн бүр анхаарал, болгоомжтой байх шаардлагатай байна

Гал түймэрт урьдчилсан байдлаар 98,500 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байгаа түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байгаа юм. Дээрх 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байна" гэлээ. 

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэл өглөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутаг байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581