Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Орхон, Увс, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-р сарын 1-3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 01-р сарын 31-нээс 02-р сарын 04-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

Гал түймэр: 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:09  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын шалнаас утаа гарч байсныг унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн эзэмшлийн 10х12 хэмжээтэй нийтийн байрны залгаа 2х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр, баруун хана шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 54 метр.кв сендвичэн байшин доторх 2х2 метрийн хэмжээтэй бие засах өрөөний хана, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар модон байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны 06:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 9х4 метрийн хэмжээтэй модон байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан /2 эмэгтэй бага насны хүүхэд/ жолоочийн хамт 01.29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн Т /25 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/, Т /26 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, жолооч Ш /27 настай, эрэгтэй/ нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлсэн.

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт баг “Худгийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/ Төмөрбулаг сумаас Галт сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаад автомашин цасанд суусан тухай дуудлагыг 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Mighty” загварын ачааны автомашин 2.5 тонн ачаатай, 3 зорчигчийн хамт /Б 61 настай эрэгтэй, А 25 настай эрэгтэй, Б 38 настай эрэгтэй/ цасанд суусан байсныг 51 минут ажиллан автомашиныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас хоёр баг оролцож байна

Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт хоёр баг оролцож байна.

Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт гал гарчээ

Тус үйлдвэрийн гал түймрийн голомтод 1.6 км радиуст аюултай бүс тогтоож, агаарын чанарыг тогтмол хянаж байгаа талаар мөн мэдээлжээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581