Парис хотын 12-р дүүрэгт гал гарч, 19-р зууны хонхтой цамхаг шатжээ

A- A A+

Парис хотын 12-р дүүргийн хотын захиргааны байранд ням гарагаас даваа гарагт шилжих шөнө гал гарчээ. Тус барилга нь 1876 оны 36 метр өндөр түүхэн дурсгалт барилга юм.

Галын улмаас 19-р зууны барилгын дээвэр, хонхтой цамхаг шатсан байна. Гал түймэрт 150 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажилласан бөгөөд галыг унтраасны дараа Парисын цагдаагийн газраас тус цамхаг нурах аюулд орсныг анхааруулжээ. Одоогоор гал түймрийн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж:Associated Press

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.