Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв аймгийн нутгаар цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -20…-25 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24....-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7....-12 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31....-36 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт хүүхдийн цэцэрлэгийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 2 дугаар давхрын 8х6 хэмжээтэй тэнхим шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байшингийн галлагааны өрөөний дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 07:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х4 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 10х5 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрханы “Яргайтын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ "Жаргалант" ууланд 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “37 дугаар точка” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т/ “Хөх нуур”-ын усанд 2024.11.18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг 01.21-ний өдрийн 20:30 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/22Шинэ мэдээ
Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар боллоо.
2025/01/22Шинэ мэдээ
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 60 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
2025/01/22Шинэ мэдээ
Хэмжээлшгүй их эрх чөлөөг өөртөө бий болгож, хөх тэнгэрт дүүлэн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид бол шүхэрчин аврагчид. Хүн бүрийн мөрөөдөл болсон тэрхүү мэдрэмжийг тэдний зориг, ур чадвар “гоёж”, бусдын төлөөх сэтгэл “сүлдэг” онцлогтой. Энгийн хэрнээ эгэлгүй тэдний төлөөлөл хошууч Дэмиддагвын Батсүмбэр “Nematimes” булангийн өнөөдрийн зочин. Тэрбээр ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагчаар ажиллаж байна.