АНУ-ын Калифорни мужийн таван хотод гарсан хээрийн түймрийн эргэн тойронд

A- A A+

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдлоо. 
Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.

Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна гэж мэдэгджээ. Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гарагаас хойш нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Гал түймэрт 7500 гал сөнөөгч, 1162 гал унтраах тусгай нэгж техник, 31 нисдэг тэрэг, 6 ус хутгуурын онгоцтой хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд олон мянган оршин суугчид тог, цахилгаангүй, агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрсэн аюул дунд байна. Бямба гарагаас хээрийн түймрийн чиглэл өөрчлөгдөж гал сөнөөгчдөд хариу арга хэмжээ авахад багагүй бэрхшээл үүсгэж байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: reuters.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ