АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.

Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж, улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбай урьдчилсан байдлаар өртөөд байна.

Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн, хүч байхгүй гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга мэдэгдэж, бид нэг юм уу эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэж мэдээлжээ. Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж байгаа ойн түймрийг унтраахад гал сөнөөгчид ус хомсдолтой байгааг мөн онцолсон байна.
Орчуулсан:Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: www.reuters.com
2025/01/09
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/01/09
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/01/09
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.