Баяр наадмаар амрах бус өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилладаг тэд

A- A A+

О.Онон 

-Хүүхэд байхаасаа л гал сөнөөгч болъё гэсэн бодолтой байсан учир тэр хүсэл мөрөөдлөөрөө одоо ажиллаж байна-

-Танд шинэ оны мэнд хүргэе. Онгой байдлын албанд хэчнээн жил ажиллаж байна, шинэ жилийн баяраар албан үүргээ биелүүлж байсан удаа бий юу?

-Би Онцгой байдлын албанд долоо дахь жилдээ ажиллаж байна. Шинэ жилийн баяраар жижүүрт гарч албан үүргээ биелүүлж байсан тохиолдлыг тоолвол цөөнгүй.

Бид томилгоот албаа 24 цагийн туршид гүйцэтгэдэг учир тухайн өдөр баяр ёслол эсвэл энгийн ажлын өдрийг үл харгалзан ажилладаг л даа. Харин ч энэ өдрүүдэд албаны бэлтгэлээ хангаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд орон тоо болоод техникээ нэмж ажилладаг.

-Шинэ жилийн баяраар албан үүргээ биелүүлж байх үед нь болсон хамгийн тод дурсамжаа манай уншигчдад хуваалцахгүй юү?

-Шинэ жилийн баяр бол Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг маш сайхан баяруудын нэг. Он солигдох мөч бол шинэ он, шинэ өдрийг угтах хамгийн сайхан мөч байдаг шүү дээ.

Бид албан үүргээ биелүүлж байгаа хэдий ч шинэ оноо угтаж өөрсдийн боломжоороо баярлах гэж баярын ширээ засаж, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Яг он солигдох гээд ширээндээ цуглаж байх үеэр галын дохио дуугарч баяр наадам маань ширээн дээрээ хоцрох тохиолдол бий. Ширээгээ орхиод гарсан бид дундаа "Заа ажлаа дуусгаад үргэлжлүүлье" гээд л дохиогоо хангинуулаад давхидаг. Одоо санахад 2022-2023 оныг шилжих үед яг ийм явдал болж байсан.

-Гэр бүл бий юу, таны ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан баяр ёслолын үеэр хамтдаа баярлаж чадахгүй үеүдэд хэрхэж байна?

-Миний хувьд удахгүй хоёр нас хүрэх гэж буй охин болон эхнэрийн хамтаар амьдардаг. Ажлыг маань маш сайн ойлгодог учир баяр ёслолын үеэр хамт байсангүй гэж гомдоллох нь үгүй. Ер Онцгойгийн алба хаагчийн ар тал, гэр бүл хамгийн чухал л даа. Хуваарьт жижүүрийн өдрөөс гадна төлөвлөөгүй өдрүүдэд гэнэт дуудагдах үед ямар ч хувийн ажилтай байсан ч орхиод л гарна.

-Та яагаад Онцгой байдлын албыг сонгох болов?

-Өвөө, аав минь Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм л даа. Би гал сөнөөгчийн гэр бүлийн гурав дахь үе нь. Хүүхэд байхаасаа л гал сөнөөгч болъё гэсэн бодолтой байсан учир тэр хүсэл мөрөөдлөөрөө одоо ажиллаж байна.

Эх сурвалж:eguur.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.