Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19....-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлийн хамт, "Bongo" загварын автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Задгай”-д / сумын төвөөс баруун хойд зүгт 80 км, Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн О-гийн амралтын газрын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х11 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд “Баянбулаг” зуслангийн “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Бургастайн гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ 12.22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магинтудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 10:43 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд нүрэглэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн долоо хоногт 108 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

 Нийт дуудлагын 97 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.