Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн төв хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-нөөс 25-ны хооронд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Дөрөв жаран нэг" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 14 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 08:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 4х4 метрийн хэмжээтэй сауны барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд 20 литрийн шингэрүүлсэн хийн баллоны шланк шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 20х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт хөрөө рамны зүсвэрийн байр, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийгийн 10х16 метрийн хэмжээтэй хөрөө рамны зүсвэрийн байр, “Портер” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Нуурын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 12.18-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/19Шинэ мэдээ
Улсын хэмжээнд нийт 17.913 өрхийн 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.
2024/12/19Шинэ мэдээ
Оросын өмнөд бүс нутагт хэдэн өдөр үргэлжилсэн аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас бороо холилдон хур тунадас орсон талаар Цаг уурчид мэдээлсэн байна.
2024/12/19Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ