Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с байна. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 14-16-нд тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-14-нд Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Хьюндай соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн "Мицубиши супер греат" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн суваг хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 5 дугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 54 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булан багт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 06:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 4х10 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг ажиллан тархалтыг зогсоож, задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн “Морьт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун зүгт 19 км/ 48°38'24.0"N 101°40'12.0"E 12.11-ний өдрийн 12:52:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:57 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн газарт нутагладаг Хайрхан багийн малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 193 км, сумын төвөөс хойд зүгт 29 км/ 50°55'48.0"N 99°21'36.0"E 12.12-ны өдрийн 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 03:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт цахилгаан шат гацаж, дотор нь бага насны 2 хүүхэд гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход А /13 настай, эмэгтэй/, Н /14 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, иргэн А-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/12Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/12/12Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/12/12Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.