ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны 10:25 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт АНУ-ын Геологи судлалын газарт бүртгэгдсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр 220 км гүнд газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь тус улсын Сахалин мужийн Северо-Курильск хотоос баруун тийш 341 км (212 миль) зайд бүртгэгджээ.
Тухайн бүс нутгийн хүн ам газар хөдлөлтийн чичирхийлэлд тэсвэртэй барилга байгууламжид амьдардаг ч бүтцийн хувьд ихээхэн эмзэг байдаг нь шавар хийцтэй чулуу, арматургүй тоосгон барилгатай холбоотой аж.
Эх сурвалж: https://thewatchers.news
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/12/09
Шинэ мэдээОй, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
2024/12/09
ПодкастЗочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор
2024/12/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ