Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-аас 14-ний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах АТП-147 дугаар станц шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй өндөр хүчдэлийн цахилгаан хуваарилах байгууламж шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 13х12 метрийн хэмжээтэй сэндвичэн барилгын дээврийн хэсэг шатаж, “Ford Ranger” загварын пикап автомашин хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Volvo FH13” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд айлд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 12х9 метрийн хэмжээтэй гараашны галлагааны өрөөний таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 25 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн угаалгын өрөөний агааржуулалтын хоолойнд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 4х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 70 иргэн /50 том хүн, 20 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт баг, Уран мандал уулын энгэр /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км/ гал гарч байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагч, 1 автомашинтай 01:12 цагт ангиас гарч 20 км замыг туулан 01:40 цагт очиход эзэнгүй айлын 8х8 метрийн хэмжээтэй байшин, 4х3 метрийн хэмжээтэй малын хашааны хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Зам, тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороод автомашин осолдсон байна байна гэсэн  дуудлагыг 12.09-ний өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөж, иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 12.09-ний өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт түр оршин суугч иргэн М /58 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Мөн ирэх 2025 онд ОХУ-ын Хабаровск хотноо БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр болсон байна. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.

Академийн төгсөгчид Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд манлайлан ажиллаж байгааг онцоллоо

Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа сонсогч, суралцагчидтай уулзалт хийлээ

Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.