Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс аймгийн зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13…-18 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 04-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 6, 7-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 12х6 метрийн хэмжээтэй гахайн махны цехийн 3х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Nissan X-Trail” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 00:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10х8  метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Гол, нуурын мөс цөмөрсөн: Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасгийн гүүрний хажууд /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/ “Даршид”-ын голын мөс цөмөрч 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргаж, Жаргалант сумын хэсэгт хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүг 50 км/ “Хар Ус” нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Б.Гантөмөр: Сонгосон мэргэжилдээ дурла. Түүнийхээ төлөө өөрийн чадах бүхнээ дайчил

Яагаад энэ үгийг олон дахин давтаад байгаа гэвэл ганцхан үг бүх амжилтын эхлэл байхгүй юу. Тиймээс хариуцлага, бас дахин хариуцлага гэдэг үгийг бусдаас шаардаж, өөрөө ч тийм байхыг, харуулахыг хүсдэг дээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл их байна

11 дүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.