"Фенгал" хар салхи Энэтхэгийн Пудучерри хотыг дайрч их хэмжээний аадар бороо орсны улмаас 3 хүн нас баржээ

A- A A+

 

Энэтхэг Улсын Пудучерри хотод 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд "Фенгал" нэртэй хар салхи 90 км/ц (25 м/сек) хурдтай шуурч, хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж гурван иргэн амь насаа алдан, олон тооны тээврийн үйлчилгээ тасалдсан зэрэг их хэмжээний хохирол учруулжээ. 

Пудучерри мужид 24 цагийн дотор 484 мм (19.06 инч) бороо орсон нь сүүлийн 30 жилийн хамгийн их хэмжээний хур тунадас орж, үерийн гамшигт нэрвэгдээд байна. Тус улсын эрх баригчид Тамил Наду, Андхра Прадеш, Керала, Карнатака мужуудад Улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаж, бүс нутгийн загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоож, далайд байгаа загасчдыг эрэг рүү буцахыг зөвлөж байгаа аж.
Шуурганы улмаас Ченнай нисэх онгоцны буудал хаагдаж, 226 нислэг цуцлагдаж, хотын захын галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 50 гаруй авто зам усанд автсан байна. Ченнай хотод борооны улмаас гурван хүн амиа алдсаны хоёр нь цахилгаанд цохиулан нас барсан байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: the watchers.news 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ