Цахим хурлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан “Шуурхай штаб”-ыг байгуулаад байна. 

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хариу арга хэмжээ авах болон “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. 

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын алба”-аас “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.   

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо