Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байртай болж, нээлтээ хийлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын алба ард, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлийг бууруулах, хор, уршгийг арилгах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээдэг. Цогтцэций сум бол уул уурхайн хөгжсөн, олборолт хийдэг, төмөр зам, авто замаар холбогдсон, хүн амын нягтаршил ихтэй гэдгээрээ онцлог. Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь ОБЕГ болон орон нутгийн төсөв, хөрөнгөөр шинэ байртай болж байна” гэлээ.

Анх 2015 онд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хэлтэс нь аймгийн Номгон, Баян-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сум, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын хил залгаа сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг юм.

2024/11/28
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/28
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо