Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 103 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа, доктор П.Чимэдцэрэн дэд профессор цол хүртлээ.
Дэд хурандаа П.Чимэдцэрэн нь шинжлэх ухааны байгууллагад 23, Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрбээр 2018 онд “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр докторын зэрэг хамгаалж, нэг сэдэвт бүтээл 5, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл 40 орчим, оюуны өмчийн ашигтай загварын гэрчилгээ 3, судалгаа төслийн тайлан 13 зэрэг бүтээлийг туурвисан байна.
2024/11/28
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/28
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо