Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9...-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 12-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо dайшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х12 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 12х12 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 16х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөг түрээслэгч иргэн Д-ийн өрөөнд яндангийн цонолт үүсэж тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо майхан толгойн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 7х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг унтрааж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/11/27Шинэ мэдээ
Мөн хот хоорондын авто замуудад метрийн зузаантай цас орж, 787 тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арван хоёр мужийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаажээ.
2024/11/27Шинэ мэдээ
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлал"-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн байна.
2024/11/27Шинэ мэдээ
Харин хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.