Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 103 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, гамшиг судлалын доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг "Эрдмийн дэд профессор" цол хүртлээ.
Дэд хурандаа Б.Саранцэцэг Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
Тэрбээр 2021 онд гамшиг судлалын анхны докторын зэргээ хамгаалж, “Гамшгийн эрсдэлийн менежмент” нэг сэдэвт бүтээлээ Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/75 дугаар тушаалаар 14850 дугаартай эрхийн гэрчилгээг авсан юм.
2024/11/25
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/25
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо