Туурга тусгаар улсынхаа туг сүлд нь болж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд цаг мөнхөд зогссон Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ард иргэд та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Энэ өдөр бол ард иргэдийнхээ эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах учиртай түүхэн өдөр билээ.
Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын иргэн гэсэн бахархам омогшлоор хүн бүр сэтгэл зүрхээ хөглөж, эв эеийг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өөдрөг гэгээн маргаашийн төлөө хамтдаа хичээж, хамтдаа алхана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс үеийн үед мандан бадрах болтугай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
2024/11/26
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/26
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо