АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

A- A A+

АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурсан бол баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.

Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад  тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.

Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна.

Эх сурвалж: https://news.com

Орчуулсан:Б.Гэрэлзаяа 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цахим залилагч нар таны мөнгийг биш, итгэлийг тань эхэлж авдаг

Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666

Цахим залилангаас сэргийлье

 Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ