Гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэв

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Чингис хотноо зохион байгууллаа.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын  хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.

Мөн Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрмийг таниулах, гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх хүрээнд өгөгдсөн цагийн байдалд бодитоор ажиллах дадлага туршлага олгосноороо онцлог байлаа.

 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо