ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас агаараар цэнэглэх шахуурга, амьсгалын бие даасан төхөөрөмжийн сургалтыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид хамрагдаж байгаа юм.
Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа эрхзүйн баримт бичгүүд, GMC F500S загварын агаараар цэнэглэх шахуурга болон MTS XC-01 загварын амьсгалын бие даасан төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, техник үйлчилгээ хийхэд анхаарах асуудал, аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлага хийлгэж байна.
2024/11/19
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/19
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо