Урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг 56 хувиар нэмэгдүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо буурсан

A- A A+

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутгийн удирдлага болон ахлагч бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан албанд хийгдэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд 2021-2024 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар болоод авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхий дахинаа байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, тохиолдол давтамж, цар хүрээ, учруулах хохирол байнга өсөн нэмэгдэж байна. Энэ үзэгдэл манай Монгол оронд ч адил нөлөөлж байгаа юм. Тухайлбал, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн давтамж 60 хувиар өссөн бол Онцгой байдлын байгууллагаас гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад 56 хувиар нэмэгдүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо буурсан. 

Үүнд, усны осол 20 хувиар, ахуйн хүрээний гал түймэр 22.5 хувиар, ой, хээрийн түймэр 13 хувиар буурч, нийт гамшиг, үзэгдэл, ослын улмаас учирсан хохирол 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтад нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч хамрагдлаа

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаашдаа есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.