Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авч байна

A- A A+

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч байна.

Тусгай зөвшөөрлийг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.7, “Зөвшөөрлийн тухай хууль”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг баримтлах бөгөөд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын 4.2-д заасан чиглэлийн хүрээнд олгоно.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг ОБЕГ-ын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу цахимаар болон цаасаар гүйцэт бүрдүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл http://riskmanagementnema1@gmail.com хаягаар ирүүлнэ. 

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хуулийн этгээд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна  уу. 

Мэдээллийг ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар  /утас 51-263579, 51-263585/ лавлах боломжтой. 

Холбогдох линк:

Гамшгаас хамгаалах тухай хууль 

Галын аюулгүй байдлын тухай хууль

Зөвшөөрлийн тухай хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль  

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ