Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумдад үргэлжлэн явагдлаа.

Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлсэн юм.

Мөн өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага хийлгэж, харилцан туршлага дадлага солилцон, мэргэжил аргазүйн, зөвлөгөө өгч ажиллалаа.

2024/11/18
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/18
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо