Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтаар ослын үеийн удирдлагын тогтолцооны бүтэц, ослын үнэлгээ болон зорилгод тулгуурласан удирдлага, нөөцийн менежмент, гамшиг, ослын үеийн төлөвлөлт сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олгож, ослын үеийн удирдлагын системээр ажиллах аргазүйд суралцсан юм.

Мөн улсын хэмжээнд зонхилон тохиолддог ой, хээрийн түймэр, үер, усны ослын үед хэрхэн ажиллах талаар бүлгийн дадлага хийж, туршлага солилцлоо.
АНУ-ын Ойн албатай хамтран 2023 оноос хойш “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг чадавхжуулж байна.
2024/11/14
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/14
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо