Авлигатай тэмцэх газраас уулзалт, сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах хүрээнд уулзалт, сургалтыг ОБЕГ-т зохион байгуулав.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, тус хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр болон холбогдох алба хаагчид оролцлоо. 

Энэ үеэр “Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах”, “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх”, “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх”, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх”, “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулах” зэрэг гадаадын зээлийн хөрөнгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээлэлтэй танилцаж, холбогдох зөвлөгөө, мэдээлллийг өгсөн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх практик туршлагатай танилцахыг урьж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.