БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас түүний харьяа Олон улсын хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Бүс ба зам” зохицуулагчдын хурал, залуучуудын яриа хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны дэд сайд Шю ЖиаАйтай хийсэн уулзалтаар Монгол Улсыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын зохицуулагчдын хурлыг 2023 онд анхлан зохион байгуулсан.
Тус хурлаас батлан гаргасан 4 бүлэг 14 заалт бүхий хамтын ажиллагааны санаачлагын хүрээнд “Бүс ба зам” гамшгийн удирдлагын залуучуудын санал солилцох, яриа хэлэлцээрийг зохион байгуулж байна.
Тус хуралд 27 улс, олон улсын байгууллагын 37 төлөөлөгч оролцож байгаа юм.

БНХАУ “Бүс ба зам” санаачилгын хүрээнд гамшгаас хамгаалах салбарын Сайд нарын хурлыг 2021 онд санаачлан зохион байгуулж, механизм байгуулах саналыг дэвшүүлэхэд Монгол Улс дэмжсэн анхны орон болж, түүнээс хойш үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байна.

2024/11/12
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/12
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо