“Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтын нээлтээ хийлээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Крис Нобл болон Ойн албаны сургагч багш нар сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Монгол улс гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ослын үеийн тогтолцоог ашиглаж өөрийн орныг гамшигтай тэмцэхэд олон улсын туршлагаас суралцаж, тулгарсан асуудлыг даван туулах, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх, холбогдох дүрэм, журмыг боловсруулахад ашиглах замаар ослын үеийн удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага бий болсоор байна.

Тиймээс хэрэгцээ шаардлагад үндэслэн алба хаагчдыг гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэхэд ослын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, сургагч багш нарыг бэлтгэн, тэднээр дамжуулан цаашид сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх практик туршлагатай танилцахыг урьж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.