Хурлын үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулахаар шийдвэрлэлээ

A- A A+

ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 

Хуралд АНУ-ын Небраска Линкольн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Корей их сургууль, БНХАУ-ын Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд найрамдах Исламын Пакистан улсын Лаяах их сургуулийн эрдэмтэн судлаачид цахимаар оролцсон юм. 

Мөн ОБЕГ, Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, ажилтан, албан хаагчид, Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр олон улсын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ.

Хурлаас цаашид хамтран шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хурлын үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулж эмхтгэл хэвлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо