ДЭМБ-ын Гамшгийн үеийн яаралтай тусламжийн баг, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн үеийн яаралтай тусламжийн багуудын Олон улсын VI хурал”-д ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор оролцож, туршлага солилцлоо.

Энэ сарын 03-08-ны өдрүүдэд болсон тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд мөн хамрагдсан байна.

Олон улсын уулзалт, хуралд дэлхийн 130 гаруй улсын 1300 гаруй төлөөлөгч оролцож, үндэсний болон олон улсын түвшинд эмнэлгийн яаралтай тусламжийн багуудын үүрэг гүйцэтгэлт, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, сайн туршлага солилцон, 2025-2030 оны стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замын талаар санал зөвлөлдлөө.

Монгол улсын хувьд ДЭМБ-ын 2021 оны эмнэлгийн яаралтай тусламжийн багийн ангилал, стандартыг удирдамж болгон "Гамшиг, ослын үед гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж"-ийн багийг байгуулж, үндэсний болон орон нутгийн түвшинд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
2024/11/11
Шинэ мэдээМонгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь Улаанбаатар хотод төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам нэмэгдэж байна.
2024/11/11
Шинэ мэдээСургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Олон нийттэй харилцах газрын Иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир удирдан явуулж, “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
2024/11/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ