Цаг уурын гаргасан арав хоногийн урьдчилсан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Мөн салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
- Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,
-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024/11/11
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.
2024/11/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/11/11
Шинэ мэдээНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.