Г.Ариунбуян: Улсын албадаас анх удаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой

A- A A+

Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба  буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа команд штабын  сургуульд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, амжилт хүслээ.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Анх удаагаа улсын албанд буюу Хүн ам, нийгмийн хамгааллын улсын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Сургалтын хугацаанд салбар, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах удирдлагын арга зүй, гамшгийн үеийн харилцан ажиллагаанд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцон, мэдээ мэдээллээ хуваалцсан үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны удирдлага, зохион байгуулалт, бэлэн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо