Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
Сургуульд Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн нэгжүүдийн нийт 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
Мөн Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл дадлага сургуульд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
2024/11/11
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бүлгийн дарга Амина Ж. Мохаммедтай уулзаж, санал солилцлоо.
2024/11/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/11/11
Шинэ мэдээНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.