Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд тус улсын Засгийн газрын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж баригдаж байгаа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн барилгын үйл явцтай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцлаа.

Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй бөгөөд ирэх 2025 оны зургаадугаар сард ашиглалтад орох юм.

Шинэ барилгатай болсноор аливаа аюулт үзэгдэл, ослын үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, удирдлага зохицуулалтаар хангах боломж бүрдэнэ.
2024/11/08
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/08
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо